2012-03-19,16:13

Компьютерийн програм хангамж

Програм хангамж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б. Наранцэцэг  
2012 оны 3-р сарын 19, Даваа  гариг, 14:18

Програм хангамж гэдэг нь компьютертай холбоотой ойлголт юм. Үүнд хэрэглээний програмууд болон компьютерийн үйлдлийн систем орно. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернетийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг гэж ойлгох хэрэгтэй.

Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Мэдээллийг гараараа бөглөдөг үе ард хоцорсон ба одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.

Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас гадна үйлдлийн системийг эвдэх зорилготойгоор ч хийгдэж байна. Ийм програмууд нь хувь хүний мэдээллэлд хандахад хэрэглэгдэж болно. Програм хангамж дэлхий дээрх олон хүний амьдралыг өөрчилсөн бөгөөд түүнгүйгээр бичиг баримт бөглөх гэх мэт хар ажлыг гараараа хийх байсан. Програм хангамж бол хүн бүрийн туслагч юм.


бичсэн: Эзэн хичээвэл заяа хичээнэ төрөл: Компьютерийн зайн сургалт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1367

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)